Төсөл

ТОСК ТӨҮГ “ШИНЭ ЯАРМАГ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ” ТӨСӨЛ

  • Хөтөлбөр

    "Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр“

  • Зээлийн хэлбэр

    Төслийн орлогоос эргэн төлөгдөх

  • Зээлдэгчийн нэр

    “ТОСК” ТӨҮГ

  • Төсөл хэрэгжүүлэгчийн нэр

    “Нью яармаг хаусинг прожект” ХХК

  • Төслийн санхүүжилт

    Тогтоолын дүн – 50.0 сая ам.доллар
    Гэрээний дүн – 50.0 сая ам.доллар
    Санхүүжүүлсэн дүн – 50.0 сая ам.доллар

  • Хүчин чадал

    Орон сууцны барилга – 267.3 мянган м.кв талбайг хамрана, Авто зогсоол – 40.7 мянган м.кв талбайг хамрана, Нийтийн талбай – 49.3 мянган м.кв талбайг хамрана, Сургууль, цэцэрлэг – 4.4 мянган м.кв талбайг хамрана, Эмнэлэг – 10.6 мянган м.кв талбайг хамрана.

  • Төслийн 1 дүгээр үе шат

    Эхлэх: 2015 I улирал Дуусах: 2016 II улирал

  • Гүйцэтгэлийн хувь
    60%
  • Эдийн засгийн үр ашиг

    Хорооллын газар, инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний ажлыг төрөөс шийдвэрлэж өгснөөр орон сууцны өртөг болоод үнийн хувьд зах зээлийн үнээс хямд тогтоогдож, зорилтот бүлгийн иргэд хямд орон сууц худалдан авах боломжтой болно.

  • Нийгмийн үр ашиг

    Иргэдийг орон сууцжуулах замаар УБ хотыг барилгажуулах, түүнчлэн хотын төвийн хэсгийн хүн амын төвлөрлийг сааруулах ач холбогдолтой.

  • Төслийн ач холбогдол

    Иргэдийг тохилог, чанартай орон сууцанд амьдрах боломжоор хангах, улмаар УБ хотын агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах.

  • Товч мэдээлэл

    “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2015 оны 117 дугаар тогтоол гарсан ба тус тогтоолоор “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 50.0 (тавь) хүртэлх сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аар дамжуулан үе шаттай санхүүжүүлэхийг зөвшөөрсөн.

  • Шинэчлэгдсэн огноо: 9-р сар. 30, 2016