Нээлттэй ажлын байр

Монгол Улсын Хөгжлийн банкны Хяналт, шалгалт, тамгын газрын Санхүү, тайлан бүртгэлийн хэлтэст Тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтний орон тоонд ажилтан сонгон шалгаруулж ажилд авна.

Гүйцэтгэх чиг үүрэг:

ТАЙЛАН, МЭДЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, дүрэм, журмын хүрээнд банкны санхүүгийн, татварын болон мэдээ тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, НББ-ийн олон улсын стандарт, Санхүүгийн тайлангийн олон улсын стандарт, Монгол банкнаас батлан гаргасан бүртгэлийн заавар, банкны НББ-ийн бодлого, журмын дагуу тайлагнах, хэрэглэгчдэд санхүүгийн тайлангийн бодитой, үнэн зөв мэдээллийг ойлгомжтой байдлаар цаг тухайд нь хүргэх ажлыг хариуцаж ажиллана.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Нягтлан бодогч мэргэжилтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
  • Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн болон татварын аль нэг чиглэлээр мэргэшсэн, мэргэшсэн нягтлан бодогч байх;
  • СТОУС-ын талаар онолын болон практик бүрэн мэдлэгтэй;
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх;
  • Олон улсын мэргэшсэн нягтлан бодогчийн сертификаттай бол давуу талтай болно.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /1-р маягт / болон CV
  • Цээж зураг /4х6см хэмжээтэй, 2 хувь/
  • Боловсролын диплом, хавсралтын хамт /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
  • Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх /хуулбар/
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгнө үү.

Анкетийг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.

Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайвны өргөн чөлөө, 19 байр, Худалдаа Хөгжлийн банкны төв байрны 11 давхар

b.zolboo@dbm.mn

Утас: (976)-11-7013-0516 /554/

Факс: (976)-11-7013-0602