Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд

         Хөгжлийн банкны Гүйцэтгэх удирдлага нь банкны дүрэм болон ТУЗ-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ирлээ. Банкны гүйцэтгэх удирдлага нь Компанийн тухай хуульд зааснаас гадна банкны дотоод дүрэм, журмыг батлах, банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуурыг хангаж ажиллах, зээл болон бусад санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар шийдвэр гаргах, боловсон хүчнийг сонгох, бэлтгэх, сургах бодлогыг тодорхойлох зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байна.